card

ХУУЛЬЧ


Компанийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн явуулахад мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, хууль зүйн үр дагавар бүхий аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, компанийн дүрэм, журам, хурлын шийдвэр, гэрээ хэлцлийн төслийг боловсруулах, эрх зүйн үндэслэлийг хянах, гэрээ, эрх зүйн баримт бичгийн орчуулга хийх. /орчуулгын нэмэлт туслалцаа зайлшгүй гарсан үед/

Ажлын байранд тавигдах шаардлага 

  • Эрх зүйч мэргэжлээр их дээд сургууль төгссөн;
  • Бакалавр болон түүнээс дээш боловсролтой;
  • Захиргааны болон хөдөлмөрийн эрх зүйн өргөн мэдлэгтэй, албан хэрэг хөтлөх, байгууллагын дотоод дүрэм, журам боловсруулах чиглэлээр ажлын хангалттай туршлага хуримтлуулсан байх;
  • Хууль тогтоомжийг зөв ойлгож, тайлбарлаж хэрэглэх мэргэжлийн мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн;
  • Монгол хэлний найруулга зүйн ур чадвар сайн;
  • Эрх зүйн баримт бичиг боловсруулах ур чадвартай;
  • Логик сэтгэлгээ сайтай, асуудалд хууль зүйн үүднээс дүгнэлт өгөх чадвартай;
  • Англи, Орос эсхүл Хятад хэлний өндөр мэдлэгтэй байх;

Анкет илгээх эсвэл өөрийн CV-г hr@bodigroup.mn хаягаар ирүүлж болно.

Анкет бөглөх

Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2020/09/01

Хүсэлт илгээх